8o
Улаанбаатар хот
mobile menu

Татварын буцаан олголт авах иргэдэд

2018-01-03 17:34:34

Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авна. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна. 

Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг.

Бүрдүүлэх материал

 Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Иргэний үнэмлэх, хуулбар

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ        

Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт

Хөрөнгийн үнэлгээний тайлан

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт       

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%

Хүсэлт

Иргэний үнэмлэх, хуулбар

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар

Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/

Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр  

Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

Хүсэлт

Оюутны иргэний үнэмлэх, хуулбар

Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт

Сургалтын төлбөр төлсөн баримт /И-баримтаас хэвлэсэн/. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна

Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Enkhzaya
сайн байна уу? Автомашин худалдан авсан бол татварын хөнгөлөлт эдлэх үү? Ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?
2019/01/10 202.5.205.20
Agusia
Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том
2018/01/04 105.112.47.57
  • Recent
  • Most Read
  • Most Comment