8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 36 мянган хүүхдийг вакцинд хамруулна

2018-01-03 17:55:00

Томуугийн хүндрэлээс болж эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь уушгины хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаагаар өвчилж байна. 

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уушгины хатгалгааны эсрэг вакциныг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан.  Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан байна.

Харин энэ онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүргинй БХД-ийн 36.000 хүүхдийг гурван тунгаар дархлаажуулах 110.000 хүн тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулжээ.

Эхний ээлжинд хүн ам, өвчлөл ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдийн уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулах бөгөөд вакциныг харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Томууны вакцин үйлчлэхгүй байна
https://www.washingtontimes.com/news/2017/dec/4/flu-vaccine-wont-be-as-effective-this-season-exper/ Би 11-рсард вакцин хийлгэсэн боловч ханиад хүрсэн
2018/01/04 75.82.92.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment