8o
Улаанбаатар хот
mobile menu

БАЙР СУУРЬ: Төрийн өндөрлөгүүд болоод хотын удирдлагууд утааг бууруулах асуудлаар юу гэж ярив

2018-01-04 09:00:00

Засгийн газар болоод хотын захиргаанаас УТААГ бууруулах арга замыг эрэлхийлсээр байна. Өчигдөр Төрийн ордонд утааг бууруулах асуудлаар УИХ-ын гишүүд болоод иргэд оролцсон өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулсан. Мөн утааг бууруулах технологийн шийдлүүд үзэсгэлэн Төрийн ордонд дэлгэгдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга Су.Батболд нар үзэж сонирхсон юм. Уг үзэсгэлэнд халаалтын төхөөрөмжүүд мөн зуух, сайжруулсан нүүрс, дулаалгын материал зэрэг олон бүтээл тавигдсан байв. 

Мөн өчигдөр Засгийн газар хуралдаж утааг бууруулах аргуудын талаар хэлэлцсэн юм. Хуралдаанаар 60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлснээ мэдэгдсэн. Тодруулбал, томоохон цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой юм байна. 

Ямартай ч утааг бууруулах асуудлаар төр засгийн түвшинд өргөн хүрээнд ярилцаж, судалгааны ажил болон бусад ажлыг эхлүүлж буй нь сайшаалтай. Хамгийн чухал нь үр дүнд хүрэх юм. Бага ч болов үр дүнд хүрэхийн тулд зөв, тууштай бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд буй. 

Ингээд утааг бууруулах асуудлаар төрийн өндөрлөгүүд болон хотын удирдлагууд юу гэж ярьсаныг "ЧУХАЛ БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ хавраас эхлэн дагуул хотуудыг байгуулах ажлыг эхлье. Төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах ёстой гэсэн билээ. Харин Ерөнхий сайд, УИХ-ын дарга, хотын дарга нар юу гэж ярив. 

 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: УТААНААС САЛАХ АЖИЛД БҮГДЭЭРЭЭ Л ХИЧЭЭЖ АЖИЛЛЪЯ 

- Засгийн газрын хуралдаанаар бүх сайд нар утааны эсрэг хийж, хэрэгжүүлж болох ажлуудыг ярилцана.Бидэнд хүндрэл бэрхшээлтэй ганц асуудал бол утааны асуудал. Хөрөнгө санхүүгийн асуудлаа бас шийдвэрлэх ёстой. Гол нь айлууд гэр, орноо дулаалах асуудалд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Ингэж чадвал гал бага түлнэ. Гэхдээ дунджаар дулаалгад шаардлагатай 5-6 сая төгрөгийг мэдээж иргэд тэр бүр гаргах боломжгүй. Иргэдийн зүгээс олон шийдэл санаа гаргаж байна. Тухайлбал, хонины нэхийгээр гэрээ дулаалах аргыг бас танилцууллаа. Мөн түүхий нүүрс шатаахгүй байх тал дээр анхаарах. Засгийн газрын хуралдаанаар утааны асуудалд хэрхэх вэ гэдгээ ярилцах болно. Утааны эсрэг ажлуудад Нийслэлийн засаг дарга мөн ирж оролцлоо. Утаагаар улс төр хийгээд байна. Утааны асуудлыг төр засаг нь анхаарах нь чухал. Айл өрх, аж ахуй нэгж, төр засгийн түвшинд аль аль талдаа анхаарцгаая. Бүх ажил буруудсан гэж хэлж болохгүй байх. Алдаж, оносон ажил байгаа гэж бодож байна. Утааг тодорхой хэмжээнд багасгахын төлөө энэ мөнгөнөөс зарцуулагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ жил бүр утаа гаргадаг яндангийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Улаанбаатараа утаанаас салгах ажилд бүгдээрээ л хичээж ажиллацгаая.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:  УТААГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮД ТОДОРХОЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-  Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой. Өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж ажиллахаар болж байна. Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ түүнээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг тодорхой нэг шийдэл дээр тогтмоор байгаа юм. Засгийн газар, хотын удирдлага гарч ирээд яригдаж байсан зүйлийг өөрчлөөд дахин нэг шинэ зүйл эхлүүлээд байсан учраас үр дүн гарсангүй. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. УИХ-ын ажлын хэсэг өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг дүгнэнэ. Хоёрдугаарт, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал байна. Гэхдээ урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарах ёстой гэж бодож байгаа. Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх ёстой. Тухайлбал, ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

ХОТЫН ДАРГА СУ. БАТБОЛД: 2020 ОН ГЭХЭД УТААГ 80-85 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖУУД БАЙГААГ ХЭЛЭЛЦЭХ БОЛНО

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд дунд хамгийн гол нь гэр орноо иргэд сайн дулаалах, дараа нь ямар халаалтын хэрэгсэл сонгох вэ, түлшний асуудал, цахилгааны арга хэмжээ гэсэн дөрвөн аргыг хэлсэн. Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлын тухайд бол бодитойгоор яндангийн тоог бууруулах асуудлыг л яриад байгаа. Нийслэлд газар чөлөөлж 5000 орчим айлыг орон сууцанд оруулсан байна. 5000 айлын 1008 айл нь яндангаа хураалгаад орон сууцанд орсон байгаа юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд газар чөлөөлж орон сууцанд оруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Айл газрынхаа оронд орон сууцанд ороод, яндангаа хураалгаад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд орон сууцанд ордог байх ёстой. Энэ ажлыг үргэлжлүүлэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг нарийн ярина. Бүсчлээд хийгдэх ажлуудаа ярих нь зүйтэй юм. 2020 он гэхэд ёсоороо утааг 80-85 хувиар бууруулах ямар боломжууд байгааг хэлэлцэх болно. УИХ-аас мөн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зохион байгуулалтыг сайжруулаад нэг гарт зангидаж чадвал илүү үр дүнтэй болно гэж харж байгаа.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ме
ЕС, УИХ дарга 2 халаагуур тарах, маскаа зүүе гэсэн биз дээ.
2018/01/04 66.181.160.2
Цнд
Уб-г утааны хонхор болгосон жинхэнэ эзэн чинь. Миеэ гуай байх шүү утааг бий болгогсод той хариуцлага тооцно гэнээ. Мөн хуц ваа. Газрын хулгайч минь
2018/01/04 66.181.160.118
хамаагүй лаа
МАН-ын хятадын эрлийз тарган лантгар дарга нарын хошногонд шүүлтүүр суулгаж ууж идэхийг нь багасгах хэрэгтэй.Тэдний халуун ногооны ялзарсан хийтэй унгас хий утаанаас хэд дахин илүү хор хөнөөлтэй.
2018/01/04 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment