Монгол Улсыг хүүтэй мөнгө хайж, Японоос зээлэхээр хөөцөлдөж байгааг хойд хөрш мэдээд мөнгө зээлж болно гэсэн мэдээлэл хийсэн байна. Өнгөрсөн 2012 оноос хойш буцаан төлөлт нь тодорхойгүй маш их хэмжээний гадаад өр тавьсан Монгол Улсын Засгийн газар хойд хөршөөс 1 тэрбум рубль зээлсэн.Тэгвэл энэ удаад ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак "Монгол Улс ОХУ-аас дахин мөнгө зээлж болно” гэдгийг илэрхийлээд "125 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн зээл олгох боломжтой” хэмээсэн байна.
ОХУ: Монгол Улсад 125 сая ам.доллар зээлж болно
2016-01-24 11:38:00