8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшороос 4 сая гаруй ам.доллараа татсан Ч.Давааням гэж хэн бэ

2018-01-04 08:42:00

Өнгөрөгч 2016 онд манай улсын 40 гаруй иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг гэх мэдээлэл гарах болох болсон. Уг баримт бичигт өнгөрсөн 40 гаруй жилийн архив 200 гаруй орны 214 мянган хувь хүн компанийн мэдээлэл багтсан байсан. Тэгвэл манай улс энэ жилээс оффшорчидтойгоо тэмцэж эхэлсэн.

Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сарын 24-ны оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж, захирамж гаргасан.

Дээрх дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн гэж онцолж байсан.

Мөн Авлигатай тэмцэх газраас оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнуудыг асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгсөн. Энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Энэ хугацаанд оффшор бүсээс мөнгөө татсан нэг л иргэн бий. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэг иргэн оффшор бүсээс 4 сая 370 мянган ам.доллароо оруулж ирсэн явдал юм. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол аж.  Оффшор бүсээс мөнгөө татсан энэ эрхэм хэн бэ?.

Эх сурвалжийн мэдээлсэнээр Панамын баримтад дурдагдсан хүмүүсийн нэг иргэн Ч.Давааням аж. Тэрбээр НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. 1996 онд Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нарын хамтаар “Петровис” компанийг үүсгэн байгуулсан аж. 

Иргэн Ч.Даваанямыг одоогоор Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангид заасны дагуу шалгаж байгаа гэв

Оффшорын тухай хуульд зааснаар аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд дээрх бүс нутагт мөнгөн хөрөнгө барйшуулах, үл хөдлөх хөрөнгөтэй байвал 3 сарын хугацаанд захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх арга хэмжээ авах ёстой.  Албан тушаалтнууд энэ тухайгаа АТГ-т ирэх хоёдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх ёстой. Хэрвээ энэ хугацаандаа мэдүүлээгүй тохиолдолд нийтийн албанаас халах арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.  Мөн улс төрийн албан тушаалтаныг эгүүлэн татах хуулийн зохицууллат хариуцлага тооцох шинэчилсэн заалт оффшорын тухай хуульд орж ирсэн байна. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ө
ГАНЦ ОРУУЛЖ ИРСЭНЭЭ ИНГЭЭД БАЙВАЛ ХЭН Ч ОРУУЛЖ ИРЭХГҮЙ Ш ТЭНЭГ БАЙХАА МАНАЙХАН
2018/01/05 202.131.238.98
Zochin
Ingej shalgaj shorond hiiwel hen munguu oruulj irhewde
2018/01/04 27.123.214.110
Иргэн
Бадамжунай, Ми овогт, С.Баяр, Баярцогт, Сугар, Ганзориг гээд төрөөс тэрбумтан болсон хүмүүсээ эхлээд шалгаач ээ
2018/01/04 202.5.196.34
Irgen
MONGOLDOO SETGELTEI HUN BAINA. IIM HUN OLON BOLOH BOLTUGAI.
2018/01/04 103.229.123.242
Ганбаатар
улс төрч биш хүнийг юуг нь шалгах гэж харин урамшуулах хэрэгтэй энгийн иргэнийг мөнгөө татасний төлөө сүртэй юм жинхэнэ хулгайчидыг шалгаач дээ
2018/01/04 49.0.184.30
иргэн
Бизнесгүй тэрбумтангуудаа шалгадаа.МИ Энхболд Баяр Сү батболд
2018/01/04 66.181.186.59
иргэн
Наад Давааням гэдэг хүн чинь насаараа нефьтийн байгуулагад ажиласан тэгээд компани байгуулж ажиласан шалгаад байх зүйл байна ууЭнэ хүнээр халхавч хийж ямар ч бизнес гэдгийг хийж үзээгүй байж тэр бумта
2018/01/04 66.181.186.59
и
Оруулж ирсэн 4 сая долларыг нь хурааж өр дарахад зарцуулах хэрэгтэй.
2018/01/04 103.229.122.127
Зочин
Харин энэ хүн ийг шалгаад байх шаардлагагүй юм бишү. Ямар улс төрд гарч хулгай хийчихсэн биш. Хамгийн түрүүнд оруулж ирсэн бна ш дээ. Одоо улс төрийн алба хаүиж бхдаа иөнгө төгрөгтэй болсон хулгайчдаа
2018/01/04 139.5.217.39
Хаха
Больмоор юм доо.женко өөрөө оруулж ирээд мөнгөө хаана нуучихваа хэхх
2018/01/04 202.21.106.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment