8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ

2018-01-04 08:54:00

Өнөөдөр болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна. 

10:00 цагт: 
"Шидэт толь" гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлтийн үйл ажиллагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 102 тоотод болно.

11:00 цагт: Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбоо нэгдсэн байр сууриа илэрхийлэх хэвлэлийн хурал МҮЭХ-ны байранд болно.

11:20 цагт: Зүүн говийн цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэх ажлын гэрээнд АХБ, БХБЯ гарын үсэг зурна. Хаана: БХБЯ дээр

12:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт:  MN-Мэдээллийн төвд  Оффшор, авилгын эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой холбогдуулж оффшорын эсрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт:  Бүтээлч, судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй “МОД III” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment