8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мурат нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад ханджээ

2018-01-04 09:37:00

 

УИХ-ын гишүүн Д.Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Тодруулбал тэрбээр Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж тэр бүү хэл өөрийн нүцгэн зураг болон бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай дуулиан гараад буй. Бид уг асуудлыг УИХ-ын гишүүн Д.Муратаас тодруулахаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байлаа. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Мурат хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд дээрх дуулиантай холбоотойгоор нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан байгаа гэнэ. 

Зарим хэвлэлүүд түүнийг садар самууны хэргээр цагдаад шалгагдаж байгаа нь үнэн гэх мэдээллийг хэлж байгаа юм. 

М.Энхболд: Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд энэ талаар "УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг хүсэлт, санал, бичиг  ирээгүй байна. УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн асуудал зэргээр харин анхаарал татсан зүйлс бий. Үүнд УИХ-ын гишүүд бүлгүүд дээрээ ярьж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг бүрэн ирцтэй явуулдаг байхад тодорхой арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилга гаргаж, хариуцлагатай байж, иргэдээс сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай байх ёстой" гэсэн тайлбарыг өглөө. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өөрийн нь ориг зургийг авч. Мөн бишийг нь шийдэхээс.хамгийн хамгийн ха
2018/01/04 66.181.160.120
зочин
сэргэх үү тэгээд
2018/01/04 202.131.230.238
Zorig
Harvaas munag gar bna da
2018/01/04 202.9.44.65
kazak
Боов Мурат.
2018/01/04 66.181.161.48
irgen
amar yum te sadarlchaal neree sergeelegcihdeg.shuuh yag hend uilchildeg yum be .buzartsan mongoliin turee gej.
2018/01/04 119.40.98.75
Зочин
Ялзарсан уих гишүүдийг татах хэрэгтэй.
2018/01/04 139.5.217.39
kazak
ter ni buldugnii zurgaa kheniikh geed baigaa khasag ve
2018/01/04 183.177.98.182
Зочин
Та нар одоо л ирцийн талаар яриад яах бэ дэ дэндүү ялзарсан байгаа шүү
2018/01/04 203.169.48.146
hi
iim ymnuudiig odoo garch jagsaj baigaad hariutslaga tootsoo
2018/01/04 183.177.97.14
zochin
manai ih hurlin hishuud dandaa ingej zavaarch guriigeed hiisen hergee huleehgui shuuh prokuroroo argalaad surtsan uym bn l da ene muu hogshinbtogtsog kazak ovgon hurtel guriigeed namaig gujirdlee geed
2018/01/04 103.57.92.46