УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж гаргасан. Тодруулбал, жирэмсний тэтгэмжийг эх таван сартайгаасаа төрөх хүртэлх хугацаанд cap бүр 50 мянган төгрөг, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд cap бүр мөн 50 мянган төгрөг, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрт нь нэг сая төгрөгийн тэтгэмж олгоно. Мөн гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд хүүхэд тус бүрээр тооцож гурван сая төгрөгийг олгох юм байна.
Дээрх тэтгэмжүүдийг авахын тулд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд
- Оршин суугаа газрынхаа халамжийн ажилтанд хүсэлтээ гаргах
- Өргөдөл
- Нэг хувь чээж зураг,
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
-Өрхийн эмчийн тодорхойлолтыг хавсаргаж өгөх ёстой гэв.
Харин “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол нэмэлт бичиг, баримт шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дээрх бүх бичиг, баримтыг бүрдүүлэхээс гадна жирэмсний амралттай байгаа гэх ажлын газрынхаа тодорхойлолтын хамт шаардаж байгаа аж.