УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон Н.Энхбаяр нарын хооронд дахь маргаан одоо ч үргэлжилсээр байна. Тэд чухам хэн нь МАХН-ын дарга гэдгээ дээд шүүхээр дэнслүүлэхээр болсон. Н.Энхбаярын хувьд О.Баасанхүүг МАХН-ын даргын албан тушаалыг хүчээр, хууль бусаар авсан гэж буй. Харин О.Баасанхүү намын дүрмийн дагуу дарга болсон гэж гүрийсээр байгаа билээ. Тэгвэл тэд дээд шүүхээр асуудлаа шийдүүлэхээс өмнө нилээн маргалдаж буй бололтой. Тодруулбал, Н.Энхбаяр нь О.Баасанхүүгээ сүрдүүлж шоронд хүртэл хийлгэх асуудлыг ярьж яваа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа"Н.Энхбаярын гар хөл нь намайг болон намын хэсэг нөхдийг маань гүтгэж, шоронд хийж өгөөч гээд явж байгааг харах тун инээдэмтэй байна" гэжээ.
О.Баасанхүү: Н.Энхбаярын гар хөл нь намайг шоронд хийлгүүлэхээр явж байна
2018-01-04 12:03:00