ДУУЛИАН
УИХ-ын гишүүн Д.Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Тодруулбал тэрбээр Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж тэр бүү хэл өөрийн нүцгэн зураг болон бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай дуулиан гараад буй. Бид уг асуудлыг УИХ-ын гишүүн Д.Муратаас тодруулахаар утсаар холбогдлоо.
- Сайн байна уу та. Таныг ёс бус үйлдэл гаргасан гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Хохирогч нь би юм шүү дээ. Би нэр төрөө сэргээлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Би Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар руу онгоцоор нисээд очно. Хуулийн байгууллага миний гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж байгаа.Наад нэг бүсгүй чинь худлаа ярьж, дарамтлаад байгаа юм. Би өөрөө гомдол гаргасан байгаа.
- Тэгэхээр таны тэр бүсгүйтэй фэйсбүүк мессенжерээр харилцаж байсан зүйлүүд болон бусад зураг нь эвлүүлэг гэж хэлэх гээд байна уу. Зурган дээрх хүний зүүсэн бөгжийг таных гэж байгаа шүү дээ?
-Эвлүүлэг. Юу гэж тийм зүйл байхав. Цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа.
Т.Хулан