УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8,9-ны өдөр МАХН-ын Их хурлыг зохион байгуулсан. Энэ хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оронд нь сонгосон. 800 гаруй хүн оролцсон уг чуулганыг Н.Энхбаяр тэргүүтэй зарим гишүүд хууль бус гэж байгаа юм. Тэд О.Баасанхүүг намын санхүүжилтээр Их хурлыг зохион байгуулж намаа тараах ажлыг эхлүүллээ гэж буруутгаж байгаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ дээд шүүхэд өгөөд байгаа юм. Тэгвэл маргааш дээд шүүх хуралдаж О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэхээр товложээ. О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон шийдэр Үндсэн хууль болон Улс төрийн намуудын тухай хууль, намын дүрэмд нийцэж байгаа эсэхийг Дээд шүүх нягтлах юм.
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг маргааш хэлэлцэнэ
2018-01-04 13:17:56