Яг жилийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд МУ-ын гурван сая дахь иргэн мэндэлсэн. Монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Хатанболдын Монголжин охин өнөөдөр нэг нас хүрч байна. Түүний нэг ойтой болсныг тэмдэглэхээр газар газраас гэрт нь хүмүүс цуглаж, баярт үйл явдлыг тэмдэглэжс байна.