8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Эрдэнэжамъяан: О.Баасанхүү намынхаа эсрэг ажилласан учраас намын гишүүнээс нь хасна

2018-01-04 14:56:00

МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаа дараа хууль зөрчиж, зохион байгуулалттай  үйл ажиллагаа явуулсан, намынхаа эсрэг ажилласан учраас  намын гишүүнээс хасч байгаагаа мэдэгдсэн юм.

Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг  төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. МАХН-ын зүгээс О.Баасанхүүг  Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйл буюу дураараа аашлах 22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 23.3 дугаар зүйл. Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух 23.4 дүгээр зүйл. Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх  зэрэг  хуулийн  заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа мөн дурдсан юм.  Энэ нь  О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэдгийг тодотгов. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ih zuw shiidwer bna
2018/01/04 114.22.253.49
  • Recent
  • Most Read
  • Most Comment