8o
Улаанбаатар хот
mobile menu

 Малчдад чиглэсэн хүмүүнлэгийн тусламж үргэлжилж байна

2018-01-04 15:17:27

Монголын Улаан загалмай нийгэмлэг, Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.  Тус хөтөлбөрийн зорилго нь зудын гамшиг хүндрэхээс өмнө малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх юм.

МУЗН  зудын эрсдэл нэн өндөр үзүүлэлттэй гарсан 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өрх тус бүрт 240.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багц олгохоор ажиллаж байна.

МУЗН нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхний ээлжийн 1.170 өрхөд бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тусыг тусаар 2
харин тэр сумдын малчид нь эргээд нийслэлийн айлуудад хэдэн тооны хонь, ямааны мах нийлүүлнэ гэх мэтээр... байвал.
2018/01/04 103.14.38.130
тусыг тусаар
Нийслэлийн нэг хороо нэг сумтай харилцан нэг нэгэндээ туслахаар гэрээ, санамж бичиг байгуулвал зүгээр санагдаад байгаа юм. Нийслэлийн иргэд лаа шүдэнз, нэмнээ, малын тэжээлийг нь гаргаад өгье.
2018/01/04 103.14.38.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment