Дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 51/49 хувийн төлөөлөлтэйгээр хуралдсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар УИХ-аас баталсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид шилжүүлэх агуулга бүхий 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.