8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сэржмядаг охины хэрэгт холбогдуулан 12 хүнийг мөрдөн шалгаж байна

2018-01-04 17:30:00

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алга болсон Д.Сэржмядаг охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч сэжүүр гарч ирээгүй аж. Өнөөдрийн байдлаар алга болсон охины хэрэгт холбогдуулан 12 хүнийг нийслэлийн ойролцоох хорих ангиудад байршуулан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа бол 20 гаруй хүнийг суллажээ. Өнгөрсөн онд тус суманд нийт 30 гаруй хүнийг байцаасан юм.

Өнгөрсөн онд эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн юм. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ohiniig Mongol Uls dayar eren survaljilaachee. Televizeer ohini zurag ontslog shinjiig tsag tutamd yavuulj ard irgedeesee tuslamj huseechee. Soshial internet FB medehgui hun zuragt uzdeg hun zunduu bn
2018/01/05 103.10.21.51
зочин
тэгвэл тэр охин хаачсан бэ? Эсвэл ямарч гааль, байцаан өнгөрүүлэхгүй эзэнгүй хилээр гараад явсан, эсвэл нисээд явсан, өөр ямарч тохирох таавар алга. Бид чинь ямарч хамгаалалтгүй,хариуцлагагүй газар
2018/01/05 150.129.143.21
Sa
Ger horoolliin jorlonguud dotor ovoo heden suraggui bolson huni tsogtsos bii dee
2018/01/04 2.134.37.113
zev
Tiimsde
2018/01/04 27.123.212.140
хөөрхий
үзмэрч,мэргэч төлөгч бөөтөнгүүд бүгд худлаа шаасан,хөөрхий охин яажшуухан хаана байдаг бол доо,хоолой зангирч байна,эсэн мэнд ирээсэй л билээ
2018/01/04 202.179.26.150
Бэлэнсэнгэ
Өнөө мэргэн түргэн, үздэг хардаг гэдэг хүмүүс яасан бэ??? Бүгд худалчууд байсан юмуу ганц нь ч хэлэх юм алга уу чааваас даа
2018/01/04 66.181.160.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment