8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын төрд авах шийдвэр гаргалаа

2018-01-04 16:45:00

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 51/49 хувийн төлөөлөлтэйгээр хуралдсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан нь энэ аж. Энэ талаар дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ.

Ч.Хүрэлбаатар: Монголиан коппер корпорейшн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа Монгол улсын холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчсөн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар “Монголын зэс” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төрд авах шийдвэр гаргалаа. 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкинд байшуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. Ингэснээр 49 хувийг УИХ-ын 2017 оны 23-р дугаар тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх, төрийн өмчит авахаар болж байна. ОХУ-ын 49 хувийн эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголын зэс” корпораци төлсөн. Үүнийг  УИХ-ын 23-р тогтоолын дагуу харилцан  суутгал хийж, шийдвэрлэх саналын Засгийн газар дэмжив. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээг хүчингүй болгож, түүний суутгалд 217 тэрбум төгрөгийг тооцох, “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгийг “Монголын зэс” корпораци руу шилжсэн мөнгийг тус тус харилцан суутгал хийхээр болжээ. Энэхүү суутгалууд нь нийлээд ойролцоогоор нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцан суутгал хийсэн. Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлж байгаа. Монголиан коппер корпорейшн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа Монгол улсын холбогдох бүхий л хууль тогтоомжийг зөрчсөн” гэлээ.

Ц.Нямдорж: Хуйвалдаан болсон гэдэг нь тодорхой

Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж ““Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь улсын өмч болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх заалтад арга хэмжээ аваагүй. Ийм байхад Улсын бүртгэл “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ. Тэрэнтэй  нь холбоотой гомдол шүүхээр явсаар байгаад 49 хувь дээр бүртгэ гээд шийдвэр нь гарсан. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, улсаас шууд болон тойруугаар авсан мөнгөний дүн тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчийн шийдвэр гэдгийг гаргасан. Одоо Засгийн газар болон УИХ-ын шийдвэр хэрэгжинэ. “Монголын зэс” компани арбитрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн тогтоол хууль бус гэдгийг УИХ-аас гарсан ажлын хэсэг баталсан. Бүх баримтыг дэлгэсэн. 2016 оны зургадугаар сард Засгийн газар энэ асуудлыг шийдэхээс өмнө дөрөвдүгээр сард таван сая долларын төлбөр Орос руу хийгдчихсэн байсан. Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээр болон Засгийн газрын давуу эрхээ эдлэх заалт нь хүчинтэй байхад төлбөр хийгдээд эхэлчихсэн байна гэдэг нь хуйвалдаан болсон гэдэг нь тодорхой. Монголын зэс компани арбитрын шүүхэд хандах эсэх нь өөрсдөд нь хамаатай. Энэ нь Засгийн газарт ямар ч хамаагүй” гэлээ.

Г.Занданшатар: Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулж ашиглуулах, хувьчлах асуудлыг судална 

Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “"Эрдэнэт" үйлдвэрийн компанийн засаглалыг нь сайжруулж үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулж ашиглуулах, хувьчлах асуудлыг ойрын үед судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт даалгаад байна. Стратегийн орд газрын 10 хувийг олон нийтэд эзэмшүүлнэ гэсэн зарчимтай” гэлээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Даваа
20- оод жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн хувьцаанаас авна гэж Эрдэнэс-Инвэс гэдэг брокер дилерын компанид хулихдуулсан одоо СЗ хорооноос хохирлоо нэхие!!! Эрдэнэтчүүдээ!!!
2018/01/05 150.129.143.116
zochin
ENE NYAMDORJ TUN OSOLTOI HUN DE ... TOR HUVIIN OMCH 2 YAJ AJILAHIIG HARMAAR BNA SHU DE ARD IRGED BID NAR HARMAAR ....NAYAMDORJ TERGUUTEI HEDEN NOHODUUD HUVAAJ IDEJ SHAHAA HIIH GEED BOOH NI EEEEE
2018/01/04 103.229.120.141
Худлаа
Худлаа
2018/01/04 66.181.161.10
иргэн
төр шийдэх уу шуух шийдэхүү.учираа олохоо больжээ
2018/01/04 182.160.37.54
kkk
энэ боломжийг ашиглаад захиалгаар шийвэр гаргадаг шүүхээс авахуулаад хуулийн байгууллагуудад их цэвэрлэгээ хийх цаг аль хэдийн болсон
2018/01/04 66.181.179.234
bi
49 irgeddee huvitsaa bolgon taraaj ogno gesen chin birjeer damjih bolchihwoo
2018/01/04 183.81.171.2
м
Энэ хуйвалдаанд гар бие, оролцсон, дэмжсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, сайд асан Д.Эрдэнэбат нарт хуулийн хариуцлага тооцоочээ.
2018/01/04 66.181.161.13
GAHAI ebe
ULSIN MONGOR ULSIN OMCHIG HUDALDAD AVDAG BUDUUN KUZUNUUD
2018/01/04 66.181.178.100
Ebe
HUZUGUI HUMUS GOHINO BUGDIG N SUTGA UVSIN KOVUND BAYRLAV
2018/01/04 66.181.178.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment