Өнгөрөгч 2017 оны 12 дугаар сард нийтийн тээвэрт 120,852 тооны зөрчил илэрчээ. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хөлс төлөлтөд хяналт тавих эрхтэй автобусны шалгагч нар 2017 оны 12 дугаар сард 20 Автобус компанийн 62 чиглэлд шалгалт хийж нийт 120,852 тооны зөрчил илрүүлсэн байна. Үүнээс бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зөрчил 43,200-д хүрч хамгийн их хувийг эзэлжээ.
Нийтийн тээвэрт 120 мянга гаруй тооны зөрчил илэрчээ
2018-01-04 17:55:00