Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг монгол залуу А нь таксины жолооч болон зорчигчдыг зодож гэмтээсэн хэргээр цагдаагийн газарт саатуудагдсан байна. Тодруулбал энэ сарын 3-ны орой 21:00 цагийн үед Сөүл хотод амьдардаг монгол залуу А нь таксины жолооч болон зорчигчдыг зодож гэмтээсэн гэх дуудлага тус хотын цагдаагийн газарт иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаараа өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож, улмаар жолооч болон зорчигчдын толгой руу хүчтэй цохиж, нүүрэн тус газарт нь гэмтэл учруулжээ. Одоогоор тус улсын цагдаагийн газар А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Монгол залуу Сөүлд таксины жолооч, зорчигчдыг зодож танхайрчээ
2018-01-05 08:41:14