8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сэржмядаг охины хэрэгт холбогдуулан 10 гаруй хүнийг мөрдөн шалгаж байна

2018-01-05 09:01:00

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алга болсон Д.Сэржмядаг охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч сэжүүр гарч ирээгүй аж. Өнөөдрийн байдлаар алга болсон охины хэрэгт холбогдуулан 12 хүнийг нийслэлийн ойролцоох хорих ангиудад байршуулан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа бол 20 гаруй хүнийг суллажээ. Өнгөрсөн онд тус суманд нийт 30 гаруй хүнийг байцаасан юм.

Өнгөрсөн онд эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн юм. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
Iim hereg ihevchlen ene ohiniig gantsaaraa etseg ehiin haraa hyanalt muu baigaag dalimduulan hiigddeg geheer mash sain meddeg humuus hiisen usvur nasnii zaluusiig ch shalgah heregtei
2018/01/06 2.134.37.113
Gee
Odoonii tsagdaa nar shineelnii gol bolj de iim hereg elrvvlj chadku baij yaj zorigiin heregiig ilerhew de
2018/01/05 107.167.103.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment