8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөсөн тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

2016-01-24 13:09:00

Улсын онцгой  комисс хөдөө орон нутагт ажиллаж гамшгийн эрсдлийн үнэлгээ гаргахад 16 аймгийн 50 гаруй сум цагаан зудтай гэсэн дүн гарчээ.Тиймээс өвөлжилт хүндэрсэн аймгууд руу өвс ,тэжээл ачсан тусламжийн цуваа явж эхэлсэн. Өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл аймгийн хувьд  12 сум зудын байдалтай байна . Хөвсгөл аймгийн онцгой комисс хуралдаад энэ жил мөсний хөлдөлт нимгэн байгаа учраас иргэдийг осол гэмтлээс сэргийлэх зорилгоор мөсөн тээвэр хийхгүй байхыг анхааруулсан байна .Аймгийн мэргэжлийн хяналтын газраас мөсний  зузааныг хэмжиж үзэхэд 60-70 орчим см байгаа нь мөсөн тээвэр хийхэд аюултай гэсэн дүгнэлт гаргажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment