8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: "У.Хүрэлсүх увайгүй үйлдэл гаргаж байна"

2018-01-05 11:25:00

ЧУУЛГАН

У.ХҮРЭЛСҮХ УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙНА 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ "О.Баасанхүү МАХН-ын дарга болох гэж байна. МАХН гэдэг Н.Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Үүндээ та анхаарах хэрэгтэй. МАН-ын дарга болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх увайгүй үйлдэл гаргаж МАХН-ыг бужигнуулж байна. Улаанбаатар хотод ирсэн төлөөлөгчийг “Баянгол” зочид буулгаад Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа юм шиг харагдуулаад байгаа. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн увайгүй үйлдэл. Ингэж намыг татан буулгах юм бол увайгүй үйлдэл. Нам гэдэг олон хүний нэгдэл. Будилуулаад байна. Би Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг томилох үед Ц.Гарамжав гишүүнийг эрх ашгийн зөрчилтэй. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн энэ байнгын хороог удирдаж болохгүй гэж шүүмжилсэн. Хэлсэн үгтэйгээ холбогдуулан  нийгэмд буруу шүүмжлэл хэлсэн байх магадлалтай гэж газар дээр нь очиж, нөхөн сэргээлттэй танилцсан.Ц.Гарамжав гишүүний "Монполимет" групп нөхөн сэргээлтийг улсдаа үлгэр жишээ болохоор сайн хийсэн байна. Тиймээс Ц.Гарамжав гишүүнээс уучлал гуйж байна" гэлээ. 

Ингээд өнөөдрийн хэлэлцэх асуудал руу гаа орлоо. Тодруулбал, хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Агаарын бохирдолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орчин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ НЬ ҮР ДҮНГҮЙ 

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Миний бие утааны харшил болж, астмагаас арай өмнө аврагдсан. Би ингэж хүнд тусч байгаа юм чинь жижиг хүүхдүүдэд бүр аюултай.  Хүн бүрийн амьдрал дээр ийм юм байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн үү үгүй юу гэдгийг яаж оношилдог юм байгаа юм. Онц байдал тогтооно гэдэг амаргүй л дээ. Эрхийг нь хязгаарлаад үүрэг хариуцлагыг тогтоох тусгай дэглэм үйлчилж эхэлдэг шүү дээ. Ирээдүйн гарц нь байгалийн хий байна гэдгийг уншиж судлаач гэж байна. Хоол унд хийхэд сайн. Дулааныг гаргадаг боломж нь байдаг уу гэсэн асуулт байгаа юм" гэв. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Ё.Баатарбилэг "УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан.  Ерөнхийлөгчөөс онц байдал тогтоох талаар албан бичиг ирсэн. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Засгийн газар руу онц байдал тогтоохтой холбоотой асуудал дээр санал зөвлөмж явуулаач гэсэн албан бичгийг бид явуулсан. Засгийн газар энэ асуудлаар санал дүгнэлт гаргах эрхгүй байна гэсэн хариу өгсөн. Ажлын хэсэг нэлээн нухацтай ярилцсан. Утаа гамшиг уу гэвэл мөн. Гэхдээ утаа бол онц байдал тогтоож тэмцдэг асуудал биш. Урт хугацаанд ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн шийдлийг ярьсан байгаа. Хуулинд нийцэхгүй учраас онц байдал тогтоох боломжгүй гэдгийг уламжилж байна" гэлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Batsain
Ter zarcuulsan mongooroo mal mallax sonirxoltoi ail ger bvlvvdig maljuulaad xodoo gargasan bol owoo olon yandan xasagdsan bga daa irgeded ch ashigtai
2018/01/06 27.123.214.105
ИРГЭН
ӨМНӨ НЬ УТААТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГААЧ ҮНЭХЭЭР БАЯЖСАН БАЙНА ЛЭЭ ШҮҮ
2018/01/05 203.91.115.39
ИРГЭН
ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ ГОНГИНОЖ БАЙХАА БОЛЬМООР ЮМ ӨӨР НАМЫН НЭГ ГИШҮҮНЭЭР ТОГЛУУЛДАГ НАМ ЮМ БОЛ ТАРААД ҮГҮЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЯМАР Ч ДАРХЛААГҮЙ НАМ БАЙНА ШҮҮ ДАРХЛААГАА САЙЖРУУЛМААР ЮМАА АРАЙ ЮУ
2018/01/05 183.177.100.3
ИРГЭН
ЯАЖ Ч БОДСОН МАХН ГЭДЭГ НАМ ХЭН НЭГЭН НАМЫН АЛБАН ТУШААЛТНУУДААР ТОГЛУУЛНА ГЭЖ БАС БАЙХ УУ ЭНХБАЯР БААСАНХҮҮ 2-ИЙН ТОГЛООМЛ БИЗ ДЭЭ ЭНХБАЯР МУУ МУУХАЙ ЮМ БОЛБОЛ МАНАН ТЭГЭЭД ГЭЭД ХОЙД ТАЛЫН ХАР
2018/01/05 183.177.100.3
Purev
Purevdorj gej neg herulch avgai elbegdorjin bogd doloj bod idsen bohoi shig
2018/01/05 66.181.185.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment