Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай болон намын дэргэдэх байгууллагын төлөөлөл татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "АН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Бид приусын татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Өнгөрсөн онд эдийн засаг өсөлттэй гарсан. Онцгой албан татвар, ХАОАТ нэмсэнд АН шүүмжлэлтэй хандаж, энэ асуудлаар судалгаа хийж байна. Тиймээс эрх баригч хүчинд нэмсэн татваруудаа эргэж хар, цуцал гэдэг шаардлагыг УИХ-аас шаардаж байна гэлээ. Эрх баригчдын зүгээс өнөөдөр Чингис бондын эхний төлөлтийг хийж байна гэж байна. Чингис бондоор 2264 км зам, 33 уулзвар шинэчилж, Буянт-Ухаа хороолол байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид 2.4 их наяд төгрөгийг босгожээ. Үүний үр дүн байхгүй байна. Энэ Засгийн газар тооцоон дээр суурилсан бодлого явуулж байна. Өчигдөр УИХ-ын дарга тансаг хэрэглээнд татвар ногдуулж байгаа гэжээ. 1.5 сая төгрөгийн орлого тансаг хэрэглээ юу. Зөв бодлого явуулахыг АН-ын зүгээс шаардаж байна" гэв.
Бичлэг: АН татвар нэмэхийг эсэргүүцлээ
2018-01-05 11:46:00