8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: V цахилгаан станцын ажил бүрхэг болсон шүү

2018-01-05 13:47:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Утааг бууруулах гол ажлуудын нэг нь шинээр цахилгаан станц барьж айл өрхүүдийг цахилгаанаар халаах юм. Тэгвэл шинээр баригдахаар хүлээгдээд байсан ТЭЦ-5 цахилгаан станцыг байгуулах ажил бүрхэг болсон гэдгийг салбарын сайд нь чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. 

Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаар "ОХУ-аас хөнгөлөлттэй зээлээр IV цахилгаан станцын генераторыг шинэчилнэ.  2021 он хүртэл хотын дулаан, эрчим хүчний асуудлыг шийдчихнэ. Шинээр цахилгаан станцыг барих асуудал бүрхэг болчихсон юм билээ. Ялангуяа ТЭЦ-5-ын асуудал. ТЭЦ 5-ын асуудал бодлогогүй явсны улмаас үндсэндээ бүрхэг болсон гэж ойлгох хэрэгтэй. Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар илүүдлээ яах вэ. Хавар болонгуут байгалийн сайхан луу яваад өгч болохгүй. Сүүлийн хоёр сар Засгийн газар агаарын бохирдолд гол анхаарлаа хандуулж, шийдэл хайж байна. Олон шийдэл байгаа гэдэгтэй санал нэг байна. Бид Таваншар, 3, 4 хороолол, Баянхошууны уулзвар, Дамбадаржаа, Дарь эхийн овооны 21 мянган айлыг нэгдүгээр улиралд багтаагаад цахилгаанаар хангах боломж бүрдүүлнэ. Мөн 19 мянган айлыг 4 квт-ын цахилгаанаар хангана. Яармагийн дэнжийг өөр аргаар шийднэ. Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 350 мвт-аар нэмэгдүүлнэ.  Нэг гол асуудал дулаалга. Дулаалга бол 50 хувийн шийдэл. Нэг айлыг дулаалахад 600-800 мянган төгрөг. Төсөв санхүүг шийдэж өгье эрх зүйг шийдэж өгье гэж байгаа юм байна, зөв. Айлуудыг хуримтлууртай халаагуураар хангана.Нэгдсэн халаалтаар халаахаас татгалзах ёстой. Аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй" гэлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zev
Gants stants barij cadahgui turd garc uls udirdana gej baihgui. Taraad caddag hund ni uguu
2018/01/06 27.123.212.133
амжилт хүсье
Дулаалга, хуримтлууртай халаагуураар асуудлыг шийдэхгүй. Бас л санаанд оромгүй их хөрөнгө зарцуулах нь байна.
2018/01/05 103.229.121.202
  • Recent
  • Most Read
  • Most Comment