Манай улсын нийслэл Улаанбаатар дэлхийд агаарын бохирдлоор аман хүзүүдэж, Ираны Ахваз хотын дараа орсон таагүй мэдээлэл байна. Энэ талаар Ал Жазира телевиз мэдээлэхдээ “Монголын нийслэлийн агаарын бохирдол үр зулбах, зүрх, элэг, уушигны өвчний суурь болдог” гэжээ. Мөн мянган төрөлт тутамд үр зулбах тохиолдол дулаан сард 23 байдаг бол утаатай өвлийн сард 73 болж нэмэгддэг гэдгийг дурдсан байна.