УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 68.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр агаарын бохирдлоос үүдэж хүн амын дунд уушиг, элэгний хорт хавдар өндөр хувийг эзлэх болсон тухай хөндөв.
Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.