8o
Улаанбаатар хот
mobile menu

Хахууль авсан гаалийн байцаагчийг 15 сая төгрөгөөр торголоо

2018-01-06 17:00:00

ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцпээ. Шүүгдэгч Ц.Батбилэг нь эхнэрээ ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газарт ажилд оруулахын тулд гурван сая төгрөгийн хахууль Б.Оюундэлгэрт өгсөн хэрэгт холбогдсон юм. Анхан шатны шүүх хурал нэлээд хойшилсны эцэст өчигдөр хэлэлцэж, Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасан, 15 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа. Харин нөгөө хоёр шүүгдэгч болох Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жил хорих ял шийтгэж, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment