УИХ-ын гишүүн Д..Мурат Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бусаар үгээр дайрч доромжлохын зэрэгцээ өөрийн бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай мэдээлэл цацагдсан нь шуугиан тариад байгаа юм. Д.Муратын хувьд АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн. Тиймээс намын удирдлагууд нь түүний энэ үйлдэлд ямар байр суурьтай байгааг сонслоо.
Тухайлбал, энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “АН ёс суртахууныг эрхэмлэнэ. Бид ойрын хугацаанд Д.Мурат гишүүнийг дуудаж уулзана. Яг өнөөдөр түүнтэй холбоотой олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл л байна. Үнэн, худал мэдээлэл эсэхийг мэдэхгүй. Эвлүүлэг ч хийчихсэн юм уу, мэдэхгүй байна. Ямартай ч ойрын хугацаанд Д.Мурат гишүүнтэй уулзаж, энэ асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ” гэжээ.