8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн дууны В.Долгор гуай таалал төгсчээ

2018-01-05 18:10:00

“Хүүхдийн дууны Долгор” нэрээрээ монголын ард түмэнд дурсагдах МУГЖ В.Долгор гуай 91 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1956 онд “Маамуу нааш ир” дууг амилуулж олны хүртээл болгосон юм. Өнөөдөр монголд энэ дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз ээ. В.Долгор гавъяат найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Даланч худалч”, “Цогийн идэр нас” зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, “Ламбугайн нулимс”, “Үнэн” зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон юм.

Түүнчлэн Евгений Ониген, Кармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосон. Мөн гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ.

Дуучиныхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бамба
ум мх ни бад ми хум. Тэнгэрийн орондоо та амар амгалан нойрс доо. Хөөрхий хөгшнийг амьдад нь Ардын жүжигчин цол өгчихгүй дээ, харамсалтай байна. Тэр байтугай хөгийн юмнууд Ардын болсон явдаг биз дээ.
2018/01/05 203.91.117.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment