8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Хариуцлагаас нэг нь зугатаж, нөгөө нь дайрч, давшиж болохгүй

2018-01-05 17:42:40

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.  Үүний дараагаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр байлаа. Гэвч одоогийн байдлаар байнгын хороодын хуралдаан дуусаагүй байгаа тул түр завсарлалаа. Байнгын хороодын хуралдааны дараагаар чуулганы хуралдаан үргэлжлэн орох юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төллөө гээд та бүхэн яриад байна. Гэхдээ олон улсын зах зээлээс босгосон энэ мөнгөөр үйлдвэр баригдаж, зам тавигдаж, үр ашгаа өгч байгаа шүү. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ" гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сөрөг хүчнийхээ тавьж байгаа шүүмжлэлийг хүлээж авна. Бүх зүйлийг МАН-ын Засгийн газар хүлээж аваад хийсэн зүйл биш. Хариуцлагаас нэг нь зугатаж, нөгөө нь дайрч, давшиж болохгүй. Бид гаргасан алдаа, байгуулсан гавьяагаа хамтдаа үүрэх ёстой. Энэ их өр шир хаанаас эхэлснийг бүгд мэднэ. 2016 онд эдийн засаг -1.4 хувьтай байсан. Өнөөдөр 5.8 хувийн эдийн засгийн өсөлттэй байна. Чингис бондны 500 сая ам.долларыг өнөөдөр төлж барагдууллаа. Цаана нь нэг тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Улс  орны эдийн засгийн нөхцөл аажуухан өсч байна. Гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төсвийн алдагдал 9 хувьд очсон байгаа. Үүнтэй холбогдуулаад 2016 онд хүнд эдийн засгийг хүлээж аван, шар махтайгаа хатаж байсан. Улсаа дампууруулах уу, үгүй юу гэдэг дээр байсан. Дефольт зарлахыг олон улсын байгууллагууд шаардаж, шахаж эхэлсэн. Бид улсаа дампууруулахгүйн төлөө олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ нь зөв байсан. 7 татварын тухай байнга ярьж байна. Энэ татварыг УИХ 2016 онд баталсан. Татварын асуудлаар би Сангийн яаманд очиж, уулзаж, ярилцсан. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл ирнэ. Тэр үед нь ярилцана" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Засгийн газарт хийж байгаа ажлууд байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй алхмууд байсан учраас тодорхой төсөл хөтөлбөрүүд зогсож, гацсаныг ойлгож байгаа. Өнөөдөр агаарын бохирдол хүнд байдалд хүрсэн. Иргэд олон түмэн ипотекийн зээлийн нөхцөлийг хүртээмжтэй болгож өгөөч гэж хүсч байгаа. Өнөөдөр байдал ямар байна вэ" гэлээ. 

БХБ-ын сайд Х.Баделхан "Ипотекийн зээлийг 2003 оноос эхэлж хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 92 мянган айл орон сууцтай болсон байна лээ. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк  хэрэгжүүлэхээ болсон. Төсвөөс хэрэгжүүлэхээр 120 тэрбум төгрөг тусгасан. Энэ онд 5000 айл орон сууцтай болно гэж төлөвлөж байна" гэсэн юм. 

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
УБ хотод дахин яндан бий болгохгүй талаар арга хэмжээ аваарай ... ажилт хүсье
2018/01/06 202.55.191.205
Зочин
Хурэлсухээ татвар нэмэхийн оронд наад луйварчидынхаа менгийг оруулаад ирээ
2018/01/05 27.123.212.137