8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаар цэвэршүүлэгч худалдан авах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавина

2018-01-06 11:16:41

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 12-р сард Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой 1, 2 дугаар бүсийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг утааны хор хөнөөлөөс хамгаалах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 4 тэрбум төгрөг төсөвлөж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг агаар цэвэршүүлэгчээр хангахаар болсон юм. Үүний дагуу агаар цэвэршүүлэгч худалдан авах ажлыг хотын захиргаа хариуцан ажиллахаар болсон.

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дээрх худалдан авах ажилд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Уг ажлын хэсэгт БОАЖЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд болон “Утааны эсрэг ээж, аавууд”, “Миний гэр”, “Монголын ногоон бүс сан” гэсэн ТББ-уудын тэргүүнүүдээс гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд багтсан байна.    

Эх сурвалж: sodonnews.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лянь Фу Дао
ЕСТОЙ ХӨГИЙН ЮМ БОЛЖ БАЙНА.ДАА ШИВШИГ МАН-ЫН ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ДАНЖААДУУД
2018/01/07 202.9.42.151
  • Recent
  • Most Read
  • Most Comment