Саяхан Говь-Алтай аймгийн уурын зуух нь ажиллагаагүй болж зарим орон сууцууд хөлджээ. Үүнээс бол иргэд эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр хэлж Эрчим хүчний яамыг үүнийг анхааралдаа авахыг хүссэн юм. Говь-Алтай аймгийн цахилгаан түгээх станцыг хувьчилсан бөгөөд хувьчилж авсан хүн нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мөн хэлсэн юм.Говь-Алтай аймгаас гадна Ховд аймгийн орон сууцууд мөн хөлдөх аюултай болжээ.
Говь-Алтай аймгийн зарим орон сууцууд хөлджээ
2018-01-06 12:10:00