8o
Улаанбаатар хот
mobile menu

Зурсан зураг гэвэл та итгэх үү

2018-01-06 15:48:00

Шведийн хэт-реалист зураач Анна Халдин Моле фото зургаас дутахааргүй, гайхамшигт хөрөг бүтээхийн төлөө хичээн ажиллаж байна. Тэрээр хүүхэд ахуй наснаасаа өвөөгийнхөө удирдлага дор хичээн суралцсаны эцэст одоо дэлхийн хамгийн нэртэй хэт-реалист зураачдын нэг болжээ.

Анна зургуудаа гөлгөр зотон даавуун дээр туурвидаг бөгөөд нэг бүтээлийг хэмжээнээс хамаарч 2-4 сарын хугацаанд дуусгадаг ажээ. Тэрээр гэрэл зурагчин, нөхөр Том Маулетай хамтарч, мэргэжлийн моделиудыг хөргийнхөө гол баатар болгодог байна. “Би эмэгтэйчүүдийг хүчирхэг, бахдам, гоо үзэсгэлэнтэйгээр дүрслэх дуртай. Орчин үеийн эмэгтэйчүүд маш тэмцэгч болсон. Энэ дүр зураг миний зарим бүтээлд шингэсэн” хэмээн Анна ярив. Ингээд түүний зургуудаас хамтдаа сонирхоцгооё.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
Aimr aimr
2018/01/10 2.134.37.113
zuraach
gaihamshig
2018/01/07 74.96.154.56
  • Recent
  • Most Read
  • Most Comment