Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос өнөөдөр олон нийтийг хамруулсан эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууж байна. Жагсаал аймгийн төв талбайд болж, 300 гаруй иргэд тэтгэврийн насыг шатлалтайгаар нэмэх, хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийг эсэргүүцэж, бусад уул уурхайн компаниудаас “Эрдэнэт” үйлдвэртэй адил рояалтын татвар авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, жагссан байна.
Мөн зарим төлөөлөл нь “Уул уурхайн салбарын ажилчид ямар хүнд нөхцөлд ажилладгийг хүмүүс маш сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ салбарынхан тэтгэвэрт гарч чадахгүй явсаар хамаг насаа барах, амьдралгүй хуулиудыг баталж байна” гэж байр сууриа илэрхийлж байв.