8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт нутгийн  40 орчим хувь зудын эрсдэлтэй

2018-01-06 16:13:00

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгийн  40 орчим хувь зудын эрсдэлтэй гэсэн зураглал гаргажээ.

У зураглалд нийт нутгийн 17 хувь нь  нэн их, 20 хувь нь их ,  20 гаруй хувьд нь дунд зэрэг 23 хувь нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал баруун аймгуудын нутгаар буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хил залгаа нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хагас болон Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарчээ.

Зудын эрсдлийн мэдээллийг гаргахдаа цасны зузаан, нягтаас гадна өнгөрсөн зуны зуншлага, бэлчээрийн ургац,  даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг  үзүүлэлтийг нэгтгэж, дүгнэлт гаргасан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нутаг
Ховд аймагийн зарим сумдад 5 см цас орж дээрхи сумдуудад онцгой комисс томилж ажиллуулна гэж аймгийн орлогч дарга нь зурагтаар ярьж байх юм. ямар их цас ороо вэ сүр сүр сүр сүр хэлэх үг алга даа
2018/01/06 122.201.21.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment