8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 16 хэмийн дулаан байна

2018-01-07 10:37:00

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2018 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын  хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zorig
He he. 16gradus dulaan genee zunii huvtsasaa umsuj garii daa
2018/01/07 202.9.44.77
галзуу юм уу
буцаад зун болох нь уу
2018/01/07 66.181.183.146
Жэк
Худлаа шаахаа болиоч
2018/01/07 139.5.218.33