Өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.