8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэргийн бүртгэлээ хийлгэхгүй бол 100.000 төгрөгөөр торгоно

2018-01-07 11:28:00

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-өөс цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг эхлүүлээд байна. Бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Хэрэв дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгуулах юм. Энэ нь 100.000 төгрөгөөр торгуулна гэсэн үг.

Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн албаны тухай хуульд:

  • -Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • -Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • -Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
  • -Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг.

Харин цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эх орон чинь дуудаж байна шүү дээ. Яахаараа ийм новшийн амьтад болчихдог байнаа энэ эрчүүд нь.
2018/01/11 43.242.241.151
Зочин
Төрийн үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилнэ гээ биз дээ гэрт ирээд авахгүй юу үхсэн элэнцэгний чинь торгууль
2018/01/08 103.229.120.86
Мнмэ
Юм л бол торгодог болж. Гэрт ирээд авчихаа цаг зав алга түгжирэл ихтэй баыхад
2018/01/07 202.21.108.227
хэхэ
сонгууль дөхөхөөр хаалга зайгүй нүдээд шал долоочих гээд л явдаг завтай улсууд гэрээр ирээд авчих бх оо хэхэ
2018/01/07 202.179.25.128
Zochin
Tsergiin alba xaachihsan erchyydiig jil Byr byrtgexee bolimoor ium,zavgyi baixad ynen yadargaatai ium,
2018/01/07 27.123.212.143