8o
Улаанбаатар хот
mobile menu

50 жилийн хугацаанд хоёр сая хүүхдийн амийг аварсан ачтан

2018-01-07 13:00:00

74 настай Жэймс Харрисоныг жинхэнэ баатар гэж хэлж болно. Тэрээр сүүлийн 57 жилийн турш цусаа бусдад хандивлаж, 2 сая гаруй хүүхдийн амийг аварчээ. Хүний амьдралд үүнээс сайхан зүйл гэж үгүй юм. Австрали гаралтай Жэймс цус багадалт болон халдварт өвчтэй хүүхдийг эмчилж чадах эсрэг биет агуулсан туйлын ховор цустай төрсөн хүн гэдгийг эмч нар тогтоожээ. 18 настайгаасаа эхлэн долоо хоног бүр цусаа хандивлаж ирсэн тэрээр нийтдээ 1000 удаа донор болсон гэдэг.

Австрали, Тасмани зэрэг олон газруудаар аялж бусдын амийг аварч явсан Жэймс сайн дурын үйлсээ хэзээ ч зогсоохгүй гэж боддог байна. 14 настай байхдаа цээжиндээ хагалгаа хийлгэсэн тэрээр гурван сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тухайн үед түүнд 13 литр цус сэлбэх шаардлагатай болсон учраас ийнхүү бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулахаар шийдсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл