8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр морь өдөр

2016-01-25 08:27:00

Аргын тооллын 1 сарын 25, Сумьяа гараг. Билгийн тооллын 17, Үнэг одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдаа үүсгэх, арвижуулах үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment