8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр “Севилийн үсчин” дуурьтай

2018-01-07 15:00:00

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Россини “Севилийн үсчин” дууриар эхлэх гэж байна. Уг дуурь өнөөдөр 17.00 цагаас тоглогдох бөгөөд найруулагчаар Италийн найруулагч Стефано Монти ажиллажээ. Тэрбээр сарын Монголд ирж, шинэ тавилт хийгээд нутаг буцсан байна. Энэ удаа туслах найруулагчийн удирдлага дор нээлтээ хийх аж. 

“Севилийн үсчин” дуурийн гол дүр болох Розинагийн дүрд гавьяат жүжигчин Э.Уянга, залуу дуучин Б.Одонзаяа нар дуулах аж. 200 жил дэлхийн тайзнаа тоглогдсон энэхүү бүтээлийн үйл явдлыг орчин үе рүү татаж тавьж байгаагаараа онцлог аж. Дуурьт 16, 17-хон настай, жижигхэн биетэй, сэргэлэн цовоо хөнгөн шингэн бүсгүй анхны хайртайгаа учирдаг тухай өгүүлдэг. Ихэнх дуурийн гол дүрийн эмэгтэй болон эрэгтэй нь амиа алдсансаар төгсдөг. Тэгвэл 'Севилийн үсчин' дуурь өөрийн хайр дурлалынхаа төлөө тэмүүлсэн бүсгүй аз жаргалтайгаар төгсдөг билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл