8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Баянсэлэнгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

2018-01-07 13:16:00

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж түүнийг хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдээд прокурорт шилжүүлжээ. Түүнийг Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн, ашиглалтад ороогүй байр худалдан авсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Харин сайд асан З.Баянсэлэнгэ энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” группээс 223 айлын орон сууц худалдаж авсан. Түрээсийн орон сууц төслийн хүрээнд хот болон хөдөө орон нутагт 1500 орчим байр худалдан авч, иргэдэд түрээслүүлсний 223-ыг нь “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос худалдаж авсан байдаг. Энэ байрууд одоо ашиглалтад ороод түрээслэгчид нь амьдарч байгаа. Маш үр өгөөжтэй ажил болсон гэж бид үздэг. Харин намайг буруутгаад байгаа шалтгаанаа З.Баянсэлэнгэ ашиглалтад ороогүй байр худалдаж аваад, дундаас нь мөнгө төгрөг идэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа юм” гэжээ.

Мөн дээрх хэрэгт Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарыг шалгаж буй ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
МАХН-г намнах гэж бна.Элбэгдорж,Баяр.Сайханбилэг,Баярцогт.Энхсайхан.Су.Батболд.Багабанди нарыг шалгаач.Нэг л сайхан сайхан гэсэн нэртэй хумуус
2018/01/08 112.72.11.124
zz
Battulga Elbegdorj Saihanbileg gd urt huvruh zohion baiguulalttai luivarchdiig shalgaach.
2018/01/08 66.181.181.12
хамаагүй лаа
Өнөөдөр төрийн сайд Маргааш шоронгийн ялтан.Монголын улс төр бол энэ.
2018/01/08 180.149.78.99
bayn
C bayr bayrtogt narig hezee shalgah ve
2018/01/07 27.123.212.137
Зочин
Бие биеэндээ өгөөш л өгцгөөд л байгаа ш дээ жаахан ч гэсэн юм хиичихдэг найраанд орохгүй нөхдииг ингэж янагладаг юм ш дээ
2018/01/07 202.9.43.29
Иргэн
Ийм жараахайнууд яахав ээ. АН- хулгайч сайд нарын хэдэн зуун саяаар нь Бондуудын доллар шаасан асуудал яагаад чимээгүй байгаад байнаа
2018/01/07 122.201.24.85
харамсаж байна
ОЮУ толгойн нийтэд ил болсон С. Баяр, баярцогт мэтийн улсад асар их хохирол учруулсан авлигачдыг яагаад шалгаж зохих ялыг өгөхгүй байгааг тайлбарлах цаг хуулийнханд байгаа
2018/01/07 103.229.121.202