8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Хөдөөгийн замд халтиргаа гулгаа ихтэй байна

2018-01-07 17:07:22

Монгол орны нийт нутгаар өчигдрөөс /2018.01.06/ нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсэж, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч эхэлжээ.

Ялангуяа улсын болон орон нутгийн чанартай автозамуудад тэр дундаа Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын авто замуудад халтиргаа үүссэн байна.

Энэ нь тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул жолооч, зорчигч та дээрх чиглэлийн замд болон хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна. Үүнд:

  • Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах
  • Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Замын нөхцөлд үзэгдэх орчныг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих
  • Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах

Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment