8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна

2018-01-08 08:27:54

2018 оны 01 дүгээр сарын 07-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 27-32 хэм, Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунас секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл