8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-25 08:51:00

09.00 цагт "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" олон улсын зөвлөгөөн “Шангри-Ла” зочид буудалд эхэлнэ. 

09.00 цагт МҮХАҮТ-аас Унгарын Үндэсний Худалдааны Байгууллагатай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг хамруулан зохион байгуулж буй Унгарын өдөрлөг арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болно

09.00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах "Ослын үеийн удирдлагын систем" сэдэвт сургалт эхэлнэ.Нээлтийн ажиллагаанд АНУ-аас МУ-д суугаа Элчин Сайд Женнифер Зимдал Галт, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцоно.

12.00 цагт Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.Хэвлэлийн бага хуралд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, "Хан мюзик" ХХК-ийн захирал, хуур урлаач Д.Уламбаяр, ширэн цартай хуур хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ нар оролцоно.

12.30 цагт Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газарт ажиллана.

14.00 цагт  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд "Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх" үзэсгэлэнгийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment