8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын орлогоо 50 тэрбумаар биш 90 тэрбумаар нэмэх боломж

2018-01-08 08:53:00

МАН сонгуулийн зардал гэх нэрийдлээр төрийн албыг наймаалцаж 60 тэрбумыг босгосон.Нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт, схем гаргаж төрийн албыг “ширхэглэж зарсан”. Энэ хэргийн дуулиан шуугиан нэг хэсэгтээ л өндрөө авч олон нийтийн дургүйцлийг хүргэж намын нэр хүндийг унагасан. Гэтэл эрх баригч нам нэр хүндээ унагах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал, тус нам 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө татвар нэмэхгүй гэж амлаж УИХ-д олонх болсон. Гэтэл өнөөдөр амлалтаасаа буцаж долоогийн долоон татварыг нэг дор нэмчихэв. 

Долоон төрлийн татвараас эхний ээлжинд гурван төрлийн татвар нэмэгдэж иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Тухайлбал, Архи, тамхины онцгой албан татвар,  нийгмийн даатгалын сангийн шимтгэл, хувь хүний орлогын албан татвар гэсэн 3 төрлийн татвар нэмэгдэж байгаа. Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувиар нэмэгдэх юм. 

Ингэхдээ таны сарын цалин 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10 хувь, 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20 хувь, 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө. Мөн Нийгмийн даатгалын сангийн шимтгэл, Архи, тамхины онцгой албан татвар нэмэгдсэн.

Эдгээр гурван татварыг нэмснээр 50 гаруй тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж, судалгаа гаргасан гэдгээ онцолж байгаа. Энэ нь өнгөн хэсэгтээ татвар төлөх 72 мянган хүнийн асуудал юм. Харин цааш нь өнгийж харвал нэг хүний ард хамгийн багадаа 3-4 хүн амьдарч байгаа нь ойлгомжтой. Үүнээс харахад 72 мянган хүний асуудал биш 300, 400 мянган хүний амь амьдралттай холбоотой зүйл.  300, 400 гаруй мянган хүний амьдралыг хөдөлгөн байж татвар нэмэх хэрэг байна уу. Эсвэл 50 тэрбум төгрөгөөр улсын орлогоо нэмэгдүүлэх шаардлага бий юу. Тэгвэл улсын орлогоо 50 тэрбумаар биш 90 тэрбумаар нэмэх арга байна.

Цахим хуудаст идэвхтэй нэгэн эрхэм “Татварын өөрчлөлт иргэдийн 90 хувьд хамаарахгүй. Тэгээд ч 50 тэрбум төгрөг л олно. Уг нь бол хийжүүлсэн ундааны татварыг нэмэхэд л 90 тэрбумыг олох боломжтой. Гэхдээ оройтоогүй. Хийжүүлсэн ундаа хүүхдүүдийн 80 хувь шүдний цооролтой гээд ил мэдэгдэхгүй гамшиг бас байна” гэсэн жиргээ олон ихэд таалагдаж амралтын өдрийн сэдэв байсан гэхэд болно.

Үнэхээр нь улсын орлогоо нэмээр байвал иргэдийн халаасыг тэмтэрч биш, импортоор орж ирдэг бараа бүтээгдэгдэхүүнийхээ татварыг нэмэхэд  улсын орлого хамгийн багадаа 90 тэрбумаар нэмэгдэх нь харагдаж байна. Энэ зөвхөн хийжүүлсэн ундаа дээр авсан жишээ. Өөр бусад импортын бараа бүтээгдэхүүний татвар нэмбэл улсын орлого нэмэгдэх нь тодорхой.

Энэ мэтчилэн судалгаатай, үндэслэлтэй зүйлд илүү анхаарлаа хандуулж улсын орлогоо нэмэгдүүлэх ажил яривал та нарыг сонгосон сонгогчид чинь баярлана даа төрийн түшээд минь.

Д.Болор

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бямбаа
Энболд сандуй сундуй нараас 60 тэрбум авахад болоо юм биш үү хувалз коммунистуудаа
2018/01/08 150.129.143.207
ом мани падме хум
МАН авсныхаа нүхээ өөрсдөө ухаж бэлдсэн байна.
2018/01/08 180.149.78.99
Irgen
Tiim shuu. Ard tumnee deeremdej baihaar hiijuulsen undaa chiher laazalsan buteegdehuun geed bolomj ih bn. Hulgaich UIH sangiin saidtai bolhoor yah ve dee. Erhiig n uguh um bol buugdiig n buudah yumsan
2018/01/08 103.9.90.2