8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн санхүүжүүлсэн "НОЁН БИКИ" утаагүй түлш утааг бууруулж чадсан уу

2018-01-08 10:52:00

- УИХ-ын даргатай зөвшилцөнө, эсвэл өөр нэг үндэслэл болох УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйтэй нь парламентыг тараах өргөн зөвшилцөл явуулах нь гэж ойлгогдож байна- 

Өнгөрсөн долоо хоногт УИХ утааны асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн. УИХ-аас агаарын бохирдолтой тэмцэх ажлын хэсгийг байгуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүртэл чуулганы индэр дээрээс утаатай тэмцэх асуудалд ямар байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жил Их тэнгэрийн аманд утаа хүрч байж, сая нэг төрийн өндөрлөгүүд утааны асуудлыг анхаарч эхэллээ гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн мэдэгдэл бас л хоосон шоу юм биш үү гэх хардлагыг төрүүлж орхив. Ноён Ерөнхийлөгч маань “Утаатай тэмцэж чадахгүй бол УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү. Даруйхан тэмц, тэгэхгүй бол цагаан сарын дараа эрхэм гишүүдийг "төрхөмд нь буцаана" гэх утгатай мэдэгдэл хийж, улс төрийн хүрээнд бас нэгэн яригдах сэдэвтэй болж хувираад байна.  

Ерөнхийлөгчийн “УИХ-ыг тараана шүү” гэх үг нь хэд, хэдэн утга санааг агуулж мэдэх юм. Хамгийн тодорхой нь Ерөнхийлөгч цагаан сарын дараа УИХ-ыг тараах санаачлагыг гаргах юм байна. Ингэхдээ УИХ-ын даргатай зөвшилцөнө, эсвэл өөр нэг үндэслэл болох УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйтэй нь парламентыг тараах өргөн зөвшилцөл явуулах нь гэж ойлгогдож байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгч дангаараа УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрх мэдэлгүй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд УИХ-ын бүрэн эрх ямар нөхцөлд хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухайг зохицуулсан байдаг. Энэ зүйлд заагдсан үндэслэлийн нэг Ерөнхийлөгчид хамаарч байгаа боловч “УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн” хэмээсэн байдаг.

Утаа энэ жилдээ арилахгүй. УИХ-аас утааг бууруулах аргаа хайж ядаж, энэ мэтчилэн сүрдүүлэг хийж байх зуур хавар болно. Үргэлжлүүлээд зун, намар. Ингээд л ирэх өвөлтэй золгож өнөөдрийнхөө хэрүүлийг яриад суух бий вий. Ерөнхийлөгч цагаан сарын дараа санаачилга гаргаж, УИХ-ыг тараавал дахин сонгууль болж АН ялалт байгуулж мэднэ гэх таамаглал ч зарим ажиглагчдын дунд гараад амжиж. Гэхдээ ийм зүйл болохгүй л болов уу. Учир нь УИХ-д 65 суудалтай эрх баригч МАН-ынхан тийм ч амар ажилгүй болчихгүй нь мэдээж.

Тиймээс үйл явдлын төгсгөл тодорхой харагдаж байхад Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж мэдэгдэн олон нийтийн санаа бодлыг үймүүлэх шаардлага байна уу гэх асуулт гарч байна.

  - 2009 онд “Ноён Бики” гэх утаагүй түлшийг үйлдвэрлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүгийн болон олон талын дэмжлэг үзүүлсэн гэдэг- 

   

УИХ-ыг тараана хэмээн мэдэгдээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг цахим орчинд иргэд ихээхэн шүүмжилсэн байна билээ. Түүнийг өмнө нь өөрөө гишүүн байхдаа, мөн сайд байхдаа утаатай тэмцсэн томоохон ямар ажил хийж байсан юм бэ.

Х.Баттулгын утаатай тэмцсэн түүх гээд нэрлэчихээр ажил дуулдаагүй шүү дээ, сүржин улстөрөөсөө салмаар юм аа гэх зэргээр шүүмжилсэн байсан. Үнэхээр ч Ерөнхийлөгч та, "Ноён Бики" гэх утаагүй түлшийг үйлдвэрлэхэд санхүүгээр дэмжиж, улмаар чамгүй мөнгө босгосноо мартсан юм биш биз.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2009 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа утаагүй түлш үйлдвэрлэнэ гэх нэрээр “Ноён Бики” хэмээх өвөрмөц нэртэй брэнд гаргаж байв. Та бүхний зураг дээрээс харж буй энэхүү утаагүй түлшийг илэрхийлсэн хүүхэлдэйг хийлгэж ирээд л, тууз хайчлан, ингээд утаанаас салах нь гэж мөн чиг сүржин түлш гаргаж, утаатай тэмцэх ажлыг утааруулж байлаа.

“Ноён Бики” нь Х.Баттулгын санхүүжилтээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд тухайн үед  "Баянгол" зочид буудалд нь оффислож байсан гэдэг. Гэтэл тэдний хийсэн утаагүй түлш яг үнэндээ ямар ч үр дүн авчраагүй, үргүй зардал болоод замхарсан байдаг.

 2009 оны өвөл Сонгинохайрхан, Чингэлтэй, Сvхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 10 цэгээр, 2800 төгрөгөөр хуралдаалагдаад, нээлтэд нь очсон хүмүүст урамшуулал гэж 1000 төгрөгөөр зарагдаад, тэгсхийгээд замхарч байсан ийм л төслийг та сайд байхдаа санхүүжүүлсэн байдаг. Зах зээл дэх үнийн судалгаа муу, иргэдийн хэрэглээг хангаж чадаагүй гэх шалтгаанаар үйлдвэрлэл бүтэлгүйтсэн гэх. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга та, өнөөдөр “Утаагүй түлш, зуух гэх мэт хуурмаг төслүүд мөнгө цөлмөж байна. Утаанд зарцуулсан хөрөнгөний 147 тэрбум төгрөг, 100 орчим сая ам.долларыг “утааны зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэл” завшсан гэж хээвнэг хэлээд сууж байгаа нь зөв үү. 

Ерөнхийлөгч өө, нөгөөтэйгүүр утааг бууруулах асуудалд идэвх, санаачилгагүй ажилласан гэх шалтгаанаар хэн нэгэн хариуцлага хүлээх шаардлагатай бол түүнд нь та ч багтана. Танд ч бас утааны зовлон дээр бизнес хийсэн түүх байгааг сануулъя. Улаанбаатар утаандаа умбаж, иргэд угаартаж ухаан алдаж унах хэмжээн хүрээд байгаа ч таны утааны зовлон дээр төсөл хэрэгжүүлж мөнгө завшсан түүхийг мартаагүй байна. Энэ нийгэмд ой санамж гэж байдаг юм шүү. 

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
2
Pizdagaas l deer de yadaj horigloh boliulah demjih geed dugaraad ene ulsiin toloo zovinood yavaad bdag l hun
2018/01/10 78.113.18.60
Ebi gees l deer
Amid uhsen ni medegdehgui toriin mongoor uls uls damjin ur ashiggui uulzalt zugaalga hiij buh hodolgoon ni ooriin ni erh ashgiin toloo l bj bgaad bidnii amidarlaas 8 jiliig hulgailaad yavsan Elbegdorj
2018/01/10 78.113.18.60
чонон бэлтрэг
Ерөнхийлөгч энэ нөхөр огцорвол таарна.
2018/01/08 203.91.115.40
Адилхан Хэрээнүүд
Утаанд зарцуулах мөнгийг нь У. И. Х- н үе үейн гишүүд нь 60 , 100 саяар нь гадаад дотоодод буудал хэсэж бандаашиндаа боогоод боовныхоо зурагтай хамт унтаж хэвтсэн эмсдээ тараачихсан юм бишүү дэ
2018/01/08 202.179.31.36
поп
Ерөнхийлөгч битгий попор
2018/01/08 103.9.90.53
ЗОЧИН
бие биетэйгээ барьцалдаад чи хийгээгүй юм чинь би хийхгүй гээд суугаад байвал улс орныг хэн хөгжүүлэх болж байна аа.
2018/01/08 66.181.181.208
зочин
нэг нь нэг юм хэлэхээр чи тэгж чадсан уу энэ тэр гэж барьцалдаад л яг л хэрүүлч авгай нар шиг муухай юмаа. чадаагүй байж болно тэгээд яах гэж. цаашид шаардлага тавьж болох уу. бие биетэйгээ барьцалда
2018/01/08 66.181.181.208
ХЯМДХАН ОРОС ШОУ
БОЛООГҮЙ БАС НАЦИСТ.МОНГОЛЧУУДЫГ УРИАЛЖ ТУРХИРААД Л БАЙДАГ ӨӨРӨӨ ЮУН ХУЖАА НАРЫН ХООЛОЙГ ХЭРЧИХ,БҮҮР ЛИМ МЭТТЭЙ НИЙЛЧИХСЭН МОНГОЛЫГ ЗУЛГААЖ БАЙГАА Л БАЙХГҮЙ ЮУ.
2018/01/08 202.179.25.0
иргэн
үнэн шүү дээ
2018/01/08 202.179.27.131