8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурганд төөрсөн иргэдийг эсэнд мэнд олжээ

2018-01-08 11:18:00

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн гурван малчин төөрчээ. Тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид цаг алдалгүй хайж хоёр малчныг эсэн мэнд олжээ. Тэднийг малаа бэлчээж явах үед гэнэт хүчтэй цасан шуурга шуурч ийнхүү төөрсөн аж. Харин олдоогүй нэг малчныг эрлийн багийнхан үргэлжлүүлэн хайж байгаа аж.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цасан шуурга шуурч цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа учраас малчид, орон нутгийн зам яваад жолооч нар бэлтгэлээ сайн базааж явахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.  Мөн шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл