МАХН-ын гишүүд мэдээлэл хийв. Тус намын Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “МАХН нэг хүний, Н.Энхбаярын нам биш. МАХН өнөөдөр нэг хүний гараар хөдлөдөг нам болсон. Манай намыг нэг гишүүн УИХ-д төлөөлдөг. Бид дуудаж уулзаж, намын дотоод асуудлаа ярилцаж байсан. Нам доторх асуудлаа шийдвэрлэх, ялзарсан байдал, дотооддын зөрчлөө өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Гэтэл биднийг намын хурлаас нохой шиг хөөж гаргасан. Хамтарч Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Бид МАХН-ыг салгах гээгүй. УИХ-д суудалтай ганцхан гишүүнээ намраас хойш оролдож эхэлсэн. Хөөнө, тууна гэж ярьсаар ирсэн. Энэ асуудлыг ганцхан хүн шийдээд хөөчихдөг юм биш. Бага чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй" гэв.
Д.Болор