ШӨХТГ-аас сэтгүүлчдэд мэдээл хийлээ. Мэдээллийн эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Лхагва дараах зүйлсийг онцолсон юм. Тэрбээр төрийн байгууллагуудтайгаа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахаар ажиллалаа. ШӨХТГ өнгөрсөн хугацаанд үнэ тарифыг хянасан хуралдаан хийсэн. Өнөөдөр эрхзүйн орчноо боловсронгуй болгох асуудал чухал байна. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өрсөлдөөний тухай хуулийн төслийг өргөн бариад байна. ШӨХТГ-ын даргыг Засгийн газраас биш УИХ-аас томилогддог байгууллага байхаар өрсөлдөөний тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Учир нь өнгөрсөн хугацаанд тус газрын дарга нар удаа дараа өөрчлөгдсөөр ирсэн юм.
Мөн шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй. Өнгөрсөн долоо хоногт хомсдол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна. Шатахууны хомсдол үүсгэж байгаа ААН-үүдэд шалгалт хийнэ. Хомсдол үүсгэхгүй байхыг төрийн болон хувийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Харин ШӨХТГ-ынхан энэ асуудалд ШӨХТГ-ынхан "Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан. Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой" гэв.
Д.Болор